Исламын Улс бүлэглэл халдлага үйлдэгчийнхээ дүрс бичлэгийг тараажээ

Олон улсын террорын “Исламын улс” (ИУ) бүлэглэл ОХУын Сургут хотод халдлага үйлдсэн Артур Гажиев гэгчийн дүрс бичлэгийг сүлжээнд байршуулжээ. ИУ бүлэглэлтэй холбоо сүлбээтэй мэдээллийн “Фурат” төвөөс уг бичлэгийг тараасан байна.

Гажиев бичлэгтээ ИУ бүлэглэлийн толгойлогч Абу-Бакр аль-Багдадид үнэнч гэдгээ тангараглаж цаашид хийх халдлагынхаа тухай ярьжээ. Гажиев бичлэгт нүүрээ далдласан хар баг өмсөж, баруун гар талд нь ИУ бүлэглэлийн далбаа, дор нь сүх харагдаж байна.

Тэрээр “буруу номтнуудын” газар нутагт аж төрж буй ах, дүү нартаа хандаж хэлэхдээ "Энэ тэрс үзэлтнүүд лалын шашинтнуудыг алж хядаж байна. Алагдсан олон арван ах, дүү нарын тухай мэдээ өдөр бүр ирж байна” гэжээ.

Хутга барьсан нэг эрэгтэй Сургут хотын төвд хажуугаараа өнгөрч явсан хүмүүст халдсан байна.Шархадсандолоон хүнийг хотын гэмтлийн эмнэлэгт хүргэжээ.Гэмт этгээд саатуулагдах үедээ эсэргүүцэл үзүүлсэн учир түүнийг утгасан байна. Тэрээр эндэхийн оршин суугч байжээ.

Урьдчилсан мэдээгээр Гажиев сэтгэцийн өвчтэй нэгэн байсныг цагдаагийн байгууллагынхан дурдсан байна. Энэ явдлыг террорын ажиллагаа гэж үзэхгүй байгаагаа хэв журам сахиулагчид онцлон тэмдэглэжээ. Харин халдлагаүйлдэх ажлыг зохион байгуулсан гэдгээ “Исламын улс” бүлэглэл хүлээсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ