АНУ-ын түүхэн дэх хамгийн том сугалааг 53 настай эмэгтэй хожжээ

Массачусетс мужын эмнэлгийн ажилтан эмэгтэй Мэвис Ванчик АНУ-ын түүхэн дэх хамгийн том сугалааг хожжээ. Сугалааны нэрлэсэн хонжвор нь 758,7 сая доллар аж. Тэрээр нэг дор 480 сая ам.доллараас татвар төлсний дараа 336 сая ам.долларын хэмжээтэй мөнгө авахыг илүүд үзжээ. Олон жилийн турш тогтмол мөнгөавч байхыг сонгосон ялагчид нь нийлбэр дүнгээрээ ахиу мөнгө авдаг байна.
53 настай Ванчик Спрингфилд том болсон хоёр хүүхэдтэй бөгөөд анагаах ухааны “Mercy” төвийн сувилагч нарын хэлтэст бичиг хэргийн ажил хийдэг байжээ. Тэрээр ажлаасаа гарахаа ажил олгогчдоо хэдийнэ мэдэгдсэн байна.
Энэхүү сугалаа нь АНУ-ын хэмжээнд хоёрт орох шагнал гэнэ. 2016 онд 1.6 тэрбум долларын хэмжээтэй“Powerball”-ын хонжворыг гурван ялагч хувааж авч байжээ.
Ванчик таван сугалаа худалдан авсан бөгөөд эдгээрээс хоёрынх нь дугаарыг компьютераар сонгуулж, харин үлдсэн гурвыг нь өөрөөсонгожээ. Тэрээр сугалаандаа гэр бүлийн гишүүдийнхээ төрсөн огноог сонгож авсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ