Нэгэн байшингийн хаалттай цонхыг хий үзэгдэл онгойлгожээ

400 жилийн өмнө баригдсан барилгад хий үзэгдэл байдаг хэмээн Мельбурн хотын 62 настай эр нотложээ. Тэрээр байшингийнх нь нэг өрөөний хаалттай цонх шөнө дунд онгойж байгаа дүрс бичлэгийг хийсэн талаар “Миррор” сонинд бичсэн байна.

Эндрю Уорд барилгын нэг өрөөнд шөнө камер тавьжээ. Ийнхүү хүнд оврын цонх гэнэт нээгдэж буй нь камерт бичигдсэн байна. Байшинд болдог үзэгдлийн тухай цуу яриа түүний оршин суудаг тойрогт аль хэдийнэ тарсан аж. Эндрюгийн хэлснээр байшингийн хуучин эзэгтэйг нас барсны дараахан уг байшинг 1980-иад онд худалдан авсан байна. Мөн түүнд нас барсан эзэгтэйн сүнс шөнөөр байшингийнх нь цонхуудыг онгойлгодог гэж санагддаггүй аж.

Британи эр хий үзэгдэлтэй хамт нэг байшинд амьдрахаас айдаггүй бөгөөд цаашид хий үзэгдлийн араасмөрдөнө гэж ярьсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ