"Louis Vuitton" бэлэн хувцсаа өртгөөс нь бага үнээр худалддаг
"Louis Vuitton"-ийн бэлэн хувцас үйлдвэрлэл нь хамгийн өндөр өсөлттэй сегмент гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Майкл Бюрк мэдэгдлээ. Хэдий тийм боловч "Louis Vuitton" арьсан эдлэл болон гар цүнх үйлдвэрлэлээс татгалзах боломжгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь бэлэн хувцас үйлдвэрлэлийн салбарын ашиг нь тийм ч сайн байдаггүйг зах зээлийн судлаачид онцолж байгаа аж.
"BNP Paribas"-ийн тооцоолсноор "Louis Vuitton" компанийн жилийн борлуулалт 8-9 тэрбум ам.доллар байхад 450 сая ам.долларыг л бэлэн хувцасны борлуулалтаас олдог байна. Өөрөөр хэлбэл тус компани бэлэн хувцасны сегментэд "loss leader" стратеги ашигладаг гэж тодорхойлж болох ажээ. Энэ нь бусад ашиг өндөртэй бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд бэлэн хувцсаа өртгөөс нь бага үнээр зардаг гэсэн үг юм.
Ийнхүү "Louis Vuitton" компани зарим салбарт ашиггүй ажиллаж байгаагийн нэг баталгаа бол салбар дэлгүүрүүдийн тоо цөөрч байгаа аж. Тухайлбал, 2016 онд "LVMH" БНХАУ дахь дэлгүүрийн тоогоо 20 хувиар бууруулсан бол 2009 онд Улаанбаатар хотод нээж байсан дэлгүүрээ долоодугаар сард хаасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ