Умард Солонгос баллистик пуужин харвасныг бүртгэж авчээ

Умард Солонгос Япон тэнгисийн зүг ойрын тусгалын гурван баллистик пуужин харважээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр АНУ-ын зэвсэгт хүчний Номхон далай дахь командлал ингэж бүртгэж авсан байна.

Тус агентлагийн уламжилснаар Умард Солонгосын пуужингуудын нэг нь хөөрмөгцөө дэлбэрч, хоёр нь нислэгийн явцад унажээ. Умард Солонгосын пуужингууд Гуам арал болон Умард Америкт аюул учруулаагүйг АНУ-донцлон тэмдэглэсэн байна.

Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр Канвондо мужаас харвасан БНАСАУ-ын хэд хэдэн баллистик пуужин 250 орчим километр ниссэн байна. АНУ, БНАСАУ хоёр бие биенээ харилцан сүрдүүлснээс хойш анх удаа пуужин харвасан нь энэ аж.

Уг хэрэг явдал болсны дараахан Өмнөд Солонгосын эрх баригчид тус орны Аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулсан байна.

Умард Солонгос өөрийн пуужин-цөмийн хөтөлбөрийг идэвхитэй үргэлжлүүлж байгаагаас болоод Солонгосын хойгийн байдал хурцадсаар байгаа юм.

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтыг зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж байгаа хэмээн БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдээд, үүний эсрэг хариу арга хэмжээ авна гэж амлаж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ