Сирид ИУ бүлэглэлийн 9000 дайчин байлдаж байна

Оросын зэвсэгт хүчний жанжин штабын ерөнхий газрын дарга Игорь Коробов олон улсын цэрэг техникийн “Арми-2017” форумын хүрээнд болсон дугуй ширээний уулзалтын үеэр хэдэн зүйлсийг хэлжээ.

Сири улсад байлдааны ажиллагаанд оролцож байгаа “Исламын улс” (ИУ) бүлэглэлийн террористуудын тооны тухай ярьсан байна.

Тэрээр одоо ИУ бүлэглэлийн эгнээнд 9000 гаруй дайчин байлдаж байгаа. Ингэхдээ тэд Иракийн хилийн ойролцоо бөөгнөрснийг хурандаа генерал онцлон тэмдэглэсэн байна.

“Жебхат ан-Нусра” бүлэглэлийн бүрэлдэхүүнд 15 мянга гаруй террорист байлдаж байгаагийн олонхи нь сиричүүд юм.Энгэ бүлэглэл Идлиб мужийн нэг хэсгийг хянаж, Хомс мужид байлдааны ажиллагаа явуулж байгааг Коробов дурдсан байна.

Сири улсад террорист бүлэглэлүүдийн нэг шинэ байгууллага бий болж, энэ нь “Хейат Тахрир аш-Шам” гэсэн нэртэй болжээ. Энэ хүчин 25 мянга гаруй хүнтэй юм. Угбайгууллага өмнө нь тархай бутархай байсанбөгөөд 70 гаруй бүлэг нэгдсэнээр бий болсон гэж Игорь Коробов хэлсэн байна.

“Арми-2017” форумын хүрээнд ОХУ-ын зэвсэгт хүчний шуурхай ерөнхий газрын дарга Сергей Рудской хэлэхдээ, 2015 онд Сирийн нөхцөлбайдал хурцадсан нь Оросын аюулгүй байдалд заналхийлэх болсон юм гэж мэдэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ