Брюссель хотод халдлага үйлдэхийг завджээ

Ройтерс агентлагийн мэдээлснээр өчигдөр орой Бельгийн нийслэл Брюссель хотын төвд хутгаар зэвсэглэсэн этгээд эргүүлийн цэргүүд рүү довтолсон хэрэг гарчээ. Халдлага үйлдэгчийг цэргүүд буудаж зогсоосон бөгөөд шархадсанаас болоод эмнэлэгт нас барсан байна.

Уг хэргийг "бусадтай уялдуулан зохицуулаагүй, нэг хүний үйлдсэн террорын халдлага хэмээн үзэж байна” гэж прокурорын байгууллагын албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.

Өмнө нь хууль сахиулах байгууллагын хараанд өртөж байгаагүй тэрхүү гэмт этгээд Сомали улсын уугуул аж. Тэрээр халдлага үйлдэхийнхээ өмнө “Аллах акбар” хэмээн хашгирч байсан гэнэ.

Харин хэрэг явдлын улмаас цэргүүд гар болон нүүрэндээ шарх авсан бөгөөд амь насанд нь аюулгүй аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ