Хорт утаанд 200 гаруй хүн хорджээ

Английн Истбёрн хотод өчигдөр далайн эрэгт амарч байсан 200 гаруй хүн химийн хорт утаанд хордож, яаралтай эмнэлгийн тусламж авчээ. Саарал утаа далайн эргийг бүрхэж, амрагчдын нүд аргаж, хоолой хорсон, амьсгалахад хүнд болжээ. Энэ хэргийн дараа далайн эргийн орчимд хөл хорио тогтоож, ойролцоох оршин суугчдыг хаалга, цонхоо битүүлэхийг анхааруулсан байна.

Одоогоор хорт хийн үүлний учир тайлагдаагүй бөгөөд тусгай хамгаалалтын хувцастай эмнэлгийн ажилтнууд хийн найрлагыг тогтоохоор дээж авчээ.Тус эрэг орчимд хүмүүс амарч өнждөг бөгөөд жуулчид ихээр цугладаг аж.

Өмнө нь 2013 онд Кэнт, Суррэй орчимд тэнгисээс содон үнэртэй агаар ялгарах болсныг оршин суугчид мэдээлж байжээ. Тухайн үед Францын Роуен дэх үйлдвэрт санамсаргүй хий алдсан нь Ла-Маншийн хоолойгоор дамжин Английн эргийн хотуудад хүрсэн байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ