Умард Солонгосын иргэд Хятадад бизнес хийх эрхгүй болов

Хойд Солонгосын иргэдийг БНХАУ-ын газар нутагт бизнес эрхлэх боломжийг хааж байгаагаа Хятадын худалдааны яам өнөөдөр мэдээллээ.

Өнгөрөгч бямба гарагт Пхеньян ойрын тусгалын гурван пуужинг далайн усанд харвасны дараа Бээжин ийм арга хэмжээ авч байгаа аж. Үүнээс өмнө Хойд Солонгосоос түүхий эд импортлохоо Хятадын засгийн газар зогсоосон юм.

Хятад улс бол Умард Солонгосын экспортын 90 хувийг дангаараа хүлээж авдаг хамгийн том худалдааны түнш нь билээ. Шинэ хоригийн дагуу Умардын иргэд Хятадын нутаг дэвсгэрт дангаар болон бусад этгээдтэй хамтарсан бизнес эхлүүлэх боломжгүй болж байна. Мөн одоо үйл ажиллагаа явуулж буй компаниудыг шинээр өргөжих боломжийг хориглож, Хятадын компаниудын Хойд Солонгост хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүсэлтийг хүлээж авахгүй болсон аж.

Эдгээр хориг арга хэмжээнүүд нь Пхеньяны дэглэмийг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс нь татгалзуулах зорилготой юм. Умард Солонгосын цөмийн цохилтын хамгийн том гадаад заналхийлэл нь Вашингтонбөгөөд Бээжинд шахалт үзүүлсний дүнд дээрх арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ