АНУ Оросын эсрэг хориг арга хэмжээ авчээ

Олон улсын эрхийн хэм хэмжээг зөрчсөний хариуд цэргийн ажиллагаа явуулахын оронд АНУ Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан гэж ОХУ-д суугаа АНУ-ын элчин сайд Жон Тэффт “Эхо Москвы” радиод өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Вашингтоны засаг захиргаа "Оростой байлдах уу, эсвэл өөрсдийн санаа бодлыг илэрхийлэхийн тулд өөр гарц хайх уу" гэсэн асуудлыг шийдвэрлэх ёстой байсан юм. Үүнтэй холбогдуулан Цагаан ордон хориг арга хэмжээ авах замыг сонгохоор шийдвэрлэсэн байна.

“Обамагийн засгийн газарт Оростой дайтахыг хүсч байна уу, үгүй юу гэсэн сонголт байсан. Ингэхийг хэн ч хүсээгүй. Миний ойлгож байгаагаар ОХУ ч АНУ-тай дайтахыг хүсээгүй. Тиймээс олон улсын эрхийг зөрчсөн зүйлийг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэх шаардлагатай болсон учир хориг арга хэмжээ авсан юм” гэж тэрээр дурдсан байна.

Мөн Америкийн хориг арга хэмжээ Оросын эдийн засагт нөлөөлснийг тус орны ерөнхийлөгч Владимир Путин хүлээн зөвшөөрч байсан мэтээр Тэффтмэдэгджээ.

“Хариулт хаа нэгтээ байгаа юм шиг надад санагддаг. Хориг арга хэмжээ бол мохоо хэрэгсэл. Энд өөр ямар ч асуудал байхгүй, үүнийг бүгд ойлгож байгаа” гэж АНУ-ындипломатч цохон тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ