БНАСАУ Японы зүг пуужин харважээ

Ёнхап агентлагийн мэдээлснээр Умард Солонгос Япон тэнгисийн зүг ээлжит пуужинг харвасан байна.

Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны мэдээлснээр уг пуужин ямар төрлийнх болох нь тодорхойгүй бөгөөд Японы нутаг дээгүүр нисч өнгөрсөн аж.

Мөн Японы NHK телевизийн мэдээлснээр тус орны засгийн газар айсуй аюулын тухай умард нутгийн оршин суугчдадаа анхааруулаад, пуужин харваж магадгүй хэмээн сэрэмжлэх арга хэмжээ авахыг иргэддээ анхааруулжээ.

CNN суваг Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын албаны мэдээлснээр БНАСАУ ээлжит цөмийн туршилтаа хийхээр бэлтгэж байгаа. Түүнчлэн Умард Солонгос газар дор цөмийн туршилт хийхээр төлөвлөж байж магадгүйхэмээн таамаглаж байгаа аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ