Трамп "ОХУ-аас айхгүй байна" гэж мэдэгдэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд Финландын төрийн тэргүүн Саули Ниинистётай хамтарч хийсэн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад "Оросыг АНУ-ын аюулгүй байдалд учирч буй аюул хэмээн үзэхгүй байна" гэж хариулжээ.

“Би олон орныг аюулгүй байдалд учирч буй аюул занал” хэмээн үздэг гэж Трамп хариулсан ч Оросыг нэрлээгүй байна.

Трамп мөн хэлсэн үгэндээ Балти орчмын нутгийг дэлхийн хамгийн чухал хэсэг гэдгийг дурдаад, энэ бүс нутгийн түнш, холбоотнуудаахамгаалах бодолтой байна гэж мэдэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ