Хосууд үерээс болоод гурван ч удаа гэрлэж чадаагүй гэнэ

Америкийн Техас мужын дурлалт хос жил гаруйн хугацаанд хуримлахаар гурван удаа төлөвлөж, гурван удаа хуримаа хойшлуулсан байна. Энэ бүх гурван тохиолдлын шалтгаан нь үер байжээ.

CNN телевизийн мэдээлснээр Женни Суорерс, Дастин Морган хоёр сургуульд сурч байхдаа танилцаж, таван жил орчмын өмнөөс уулзаж эхэлсэн бөгөөд 2016 оны дөрөвдүгээр сараас гэрлэх гээд чадахгүй явна. Сүй тавьсныхаа дараа тэд хуримаа хийхээр бүтэн жил төлөвлөж байсан ч, нутгийн Сабин гол үерлэснээс тэдний бүхий л төлөвлөгөө нуржээ. Бүсгүйн хэлснээр хурим хийхээр төлөвлөж байсан газарт усны түвшин бараг хоёр метрт хүрсэн байна.

Тэд хуримаа нэг жилээр хойшлуулж, мөн л тэр газартаа хуримлахаар шийджээ. Гэтэл үерийн уршгийг нэг жилд багтаан арилгаж чадаагүй учир хуримаа дахиад л хойшлуулахад хүрсэн байна. Тийнхүү хуримаа өнгөрсөн бямба гарагт буюу наймдугаар сарын 26-нд Хьюстон хотод хийхээр болж 150 хүнийг урьжээ. “Харви” хар салхи айсуй тухай мэдээнээс болж уригдсан зочдын тоо 40 болтлоо цөөрч, сүүлд нь ердөө 15 болсон байна.

Санваартан ч хуримын ёслолд оролцохоос татгалзахад, Сурорес, Морган хоёр эхлээд “Скайпаар” түүнд зүгээр л утасдахаар шийдсэн ч, бүх ёслолыг хойшлуулах ёстойг сүүлд нь ойлгожээ. “Харви” хар салхи дийлснийг бид ойлгосон” гэж бүсгүй тайлбарласан байна. Одоо хосууд үер болдоггүй Лас-Вегас хот руу нисч, тэнд гэрлэхээр шийджээ.

"Харви" хар салхи нь “Катрина” хар салхи АНУ-ыг дайрч өнгөрсөн 2005 оноос хойшхи хамгийн хүчтэй салхи болсон юм.Тэгэхэд Луизиана муж улсын Шинэ Орлеан хот усанд автсан байна. “Харви” хар салхиндбараг 7 сая гаруй хүн өртөж, үүнээс 8 хүн амь үрэгдэн, 30 тэрбумхүртэл долларын хохирол учирчээ. Салхины дээд хурд нь цагт 215 км-т хүрч байсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ