Ким Чен Ун бүл нэмжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун бүл нэмж буй талаар Өмнөд Солонгосын тагнуулын албаны ажилтнууд олж мэджээ. Умард Солонгосын удирдагчийн гэргий Ли Соль Жу энэ оны хоёрдугаар сард хүүхэд төрүүлсэн гэх мэдээллийг Ёнхап агентлаг мягмар гарагт мэдээлсэн байна.
Хүүхдийн хүйс болон нэрний тухай мэдээлэл тодрхой бус байгааг хэвлэлд дурджээ. Ким Чен Ун, Ли Соль Жу хоёр 2009 онд гэрлэсэн юм. Түүнээс хойш тэд хоёр хүүхэдтэй болсон байна. Ууганхүү нь2010 онд төрсөн бөгөөд удаах охинКим Жу Э нь 2013 онд төржээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ