Харь гаригийнхан хүмүүсийн биед “чип суулгадаг”

Америкийн мэс засалч Рожер Лейр харийн гаралтай чипийг хүмүүсийн биеэс авч байсан тухайгаа ярьсан байна. Мэс засалчийн ярьсан нь үнэн гэдгийг үл таних нисдэг биетүүдийг судлагч туршлагатай мэргэжилтнүүд нотложээ.
Мэс засал хийж байх үед хүмүүсийн биеэс гарал үүсэл нь тодорхойгүй, хачирхалтай чипийг хэд хэдэн удаа авч байсан тухайгаа АНУ-ын мэс засалч Рожер Лейр мэдэгдсэнийг хэвлэлд дурдсан байна. Мэс засалч үл таних нисдэг биетүүдийг судалдаг туршлагатай мэргэжилтнүүдэд энэ тухай ярьж, харин Лейр харь гарагийнзүйлтэй тулгарч байсныг тэд нотложээ. Чип нь амтат гуаны үр шиг хэлбэртэй металл байсан гэж мэс засалч хэлсэн байна.
“Хар бараан өнгөтэй бөгөөд гэрэлд бага зэрэг цайрч харагддаг,гадуураа мембран шиг юм байсан.Мэс засалч хүний хувьд гайхалтай зүйл гэвэл, тэр чип нь хүний биеийн зөөлөн эдэд огтөөрчлөлт оруулаагүй, ямар ч байсан бүх тохиолдолд үрэвслийн шинж тэмдэг илрээгүй” гэж Рожер Лейр ярьжээ.
Чип ямар зориулалттай нь тодорхойгүй байна. Эрдэмтэн үнэхээр харь гарагийн технологитой тулгарчээ хэмээн нисдэг биетүүдийг судалдаг эрдэмтэд нотлож байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ