Гитлерийг магтсаныхаа төлөө уучлалт гуйв

Японы сангийн сайд Таро Асо эрх баригч Либерал намын хурал дээр “Хэдийгээр үндэслэл нь хэчнээн зөв байсан ч Гитлерийн олон сая хүнийг устгасан явдал сайн зүйл биш” гэж ярьжээ. Харин тэрээр өнөөдөр хэлсэн үгэндээ уучлалт гуйсан аж.

Тухайлбал, “Миний хэлсэн үг Гитлерийг бүхэлд нь буруутгасан утгатай байсан. Түүний гэмт үйлдэл хийх үндэслэл нь ч бас буруу байсан” хэмээн мэдэгджээ.

Дэлхий дахинд гарч байгаа жүүдийн эсрэг (анти семитизм) үзэл санааг хянаж байдаг Лос Анжелест төвтэй Симон Виезенталь хэмээх байгууллага Асогийн хэлсэн үгийг анх эсэргүүцэн шүүмжилсэн байна.

Таро Асо хэлсэн үгнээсээ болж шүүмжлүүлж байгаа нь анхны удаа биш бөгөөд 2013 онд Япон улс үндсэн хуулиа өөрчлөхдөө Нацистуудын жишээг дагах хэрэгтэй хэмээн хэлж байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ