Хунтайжыг сургуульд нь аав, ээж нь хүргэж өгнө

Кембрижийн гүн Уильям, гүнж Кэтрин нар хүү хунтайж Жоржийгоо сургуульд нь өөрсдийн биеэр хүргэж өгөх бодолтой байгаа гэнэ. 4 настай Жорж Лондон хотын Баттерси дүүргийн элит сургуульд орох нь тодорхой болсон байна.
Түүний анхны хичээлийн жил есдүгээр сарын 7-нд эхлэх аж. Энэ сургуулийн жилийн төлбөр нь ойролцоогоор 27 мянга орчим ам.доллар байдаг гэнэ. Сургууль Кенсингтоны ордноос ердөө зургаахан километрт байдаг байна.
Өмнө нь хунтайж Уильям тэднийхний өргөөнөөс холгүй орших Норфолкийн “Westacre Montessori School”сургуулиар орж, танилцаж байсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ