Эрдэмтэд хүн төрөлхтөнд учирч буй гол аюулыг нэрлэв

Британийн “Times Higher Education” сэтгүүл Нобелийн физик, хими, физиологи (анагаах ухааны) болон эдийн засгийн 50 шагналтны дунд санал асуулга явуулсан байна. Тухайлбал, хүн төрөлхтөнд учирч буй гол аюул болон хиймэл оюуны зүгээс өрсөлдөж болох эсэх талаар эрдэмтдийн санаа бодлыг сонирхжээ.
Эрдэмтдийн 34 хувь нь популяци болон хүрээлэн буй орчны доройтол (дэлхийн дулааралт), 23 хувь нь цөмийн дайн, 8 хувь нь халдварт өвчнүүд болон эмийн даслыг хүн төрөлхтөний хувьд гол аюул гэж үзсэн байна.
Хиймэл оюун ухаан болон робот нэвтэрснээр судлаач хүмүүсийн шаардлага буурахад хүрэх үү? гэсэн асуултад эрдэмтдийн тал нь “магадлал багатай”, 24 хувь нь “магадгүй”, 2 хувь нь “тодорхой байдлаар тийм” гэж хариулжээ. “Роботод сэтгэх чадвар байхгүй” гэж эрдэмтдийн нэг нь хэлсэн байна.
Америкийн бизнесмен Илон Маски, Британийн эрдэмтэн Стивен Хокинг нар (нобелийн шагналтнууд биш) Нобелийн шагналтнуудтай санал нийлдэггүй аж. Тэд хиймэл оюун ухааныг хүн төрөлхтөнд учирч буй аюулын нэг гэж удаа дараа хэлж байсан юм.
Манай гарагт 1901 оноос 700-гаас цөөнгүй хүн Нобелийн физик, хими, физиологи (анагаах ухааны) болон эдийн засгийн шагналтан болсон бөгөөд өнөөдөр 235 ийм эрдэмтэн аж төрж байгаа аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ