Пентагон Афганистан дахь цэргийнхээ тоог тодруулав

Афганистанд Америкийн 11 мянга орчим цэрэг алба хааж байна. Пентагоны төлөөлөгч лхагва гарагт болсон хэвлэлийн хурал дээр ийм тоо баримт дурджээ. Энэ нь өмнө нь дурдаж байснаас хэдэн мянгаар их юм буйгРойтерс агентлаг мэдээлсэн байна.

Албаны хүмүүс уг тоо баримтыг дэлгэсэн нь Афганистан дахь цэргийн тоо үнэхээр нэмэгдсэн хэрэг биш аж. АНУ-ын батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис мөргөлдөөний бүсүүд дэх цэргийн тоог гаргах аргад дургүйцэж буйгаа илэрхийлсний дараа тайлангийн үзүүлэлт нэмэгджээ.

Өмнө нь Афганистанд Америкийн барагцаалвал 8.4 мянган цэргийн алба хаагч байгаа гэж мэдэгдэж байсан юм.

Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Дана Уайт Ирак, Сири дахь америкийн цэргийн тоо одоогийн байдлаар Иракт 5262, Сирид 503 цэргийн алба хаагч байгааг албан ёсоор мэдэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Афганистаны талаар баримтлах шинэ стратегийн тухай наймдугаар сарын 21-нд зарласан юм. Тэрээр АНУ-д халдахаар санаархаж буй лалын террористуудын аюулгүйгээр оргонох газар болохоос сэргийлэх болно гэж батлан илэрхийлжээ.

Трамп Афганистан дахь АНУ-ын цэргийн бүлэглэлийг дөрвөн мянган хүнээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлж байсанюм.

АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд Жеймс Мэттис Афганистанд нэмэлт цэрэг илгээх тухай тушаалд гарын үсэг зуржээ. Пентагоны тэргүүн пүрэв гарагт сэтгүүлчдэд ингэж мэдэгдээд, Исламын улс дахь америкийн цэргийн албан хаагчдын тоо хэдээр нэмэгдэхийг тодруулаагүй байна.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ