Алан хядлага үйлдэхээр зэхсэн этгээдүүдийг саатуулжээ

Оросын аюулаас хамгаалах албаныхан Москва хотод террорын ажиллагаа үйлдэхээр зэхэж байсан Төв Азиас гаралтай хоёр этгээдийг саатуулсныг тус албаны олон нийттэй харилцах төвөөс мэдээлсэн байна. Саатуулагсдын нэг “Исламын улс” бүлэглэлийн гишүүдэд хандсан дүрс бичлэгийг баригдах өдрийнхөө өмнө нь интернэтэд байршуулжээ. Тэрээр уг бичлэгтээ террористуудад үнэнч гэдгээ тангарагласан байна.

“ИУ” бүлэглэлийнхэнтэй уулзаж, террорын ажиллагаанд бэлтгэх зааварчилгаа авч байсан баримтыгсэжигтний гар утаснаас олсон байна. Тэрээр хүйтэн зэвсэг ашиглан хүмүүст халдахаар төлөвлөж байжээ.

Харин нөгөө этгээд нь олон хүний дунд өөрийгөө дэлбэлэх бодолтой байсан аж. Нэгжлэг хийхэд түүнээс хүчин чадал ихтэй гар хийцийн тэсрэх төхөөрөмж болон ийм төхөөрөмжхийхэд хэрэглэдэг бусад эд анги гарчээ. Сэжигтэн амиа золиослох бодолтой байснаа хүлээсэн байна.

Есдүгээр сарын 1-нд Орост хичээлийн шинэ жил эхлэж, сургуулиудад баярын жагсаал болдог билээ.

Энэ жилийн эрдмийн баяр исламын шашны гол баярын нэг болох Курбан-байрамтай давхцаж байгаа аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ