Соросыг террорист хэмээн "үзэв"

Америкийн тэрбумтан Жорж Соросыг террорист хэмээн хүлээн зөвшөөрөхийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас хүссэн өргөх бичигт 60 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ.
Одоогоор өргөх бичигт 63 мянга 199 хүн гарын үсэг зусан байна. Түүнийг Цагаан ордон авч хэлэлцэхэд есдүгээр сарын 19 гэхэд 36 мянга 801 хүн гарын үсэг зурах шаардлагатай ажээ.
“Жорж Сорос байдлыг тогтворгүй болгож, АНУ-ын иргэдийн эсрэг хүчирхийллийн бусад ажиллагааг үйлдэхээр санаатайгаар оролдож ирсэн” гэж өргөх бичигт дурджээ.
Үүнтэй холбогдуулан, “АНУ-ын засгийн газар болон Хууль зүйн яам Жорж Сорос,түүний бүх байгууллага, эдгээрийн гишүүдийг террорист хэмээн даруй зарлаж”, “иргэний эд хөрөнгийг хураах тухай хуулийн хүрээнд түүний хувийн бүх хөрөнгө, активыгхураах ёстой” гэж өргөх бичигт гарын үсэг зурсан хүмүүсүзэж байна.
Жорж Сорос бол америкийн санхүүч, хөрөнгө оруулагч юм. Түүний үйл ажиллагааг харилцан адилгүй үнэлдэг бөгөөд санхүүгийн луйварчин хэмээн үргэлж хэлэх нь бий.
Соросын “Quantum” компани үйл ажиллагаа явуулж ирсэн 40 жилийн хугацаанд хеж-сангуудын хувьд хамгийн их буюу 35 тэрбум доллар олжээ. Тэрээр АНУ-ын ипотекийн хямралын үедхоёр жилийн хугацаанд нэг тэрбум орчим долларын ашиг олсон байна.
Тэрээр улс төрийн бодлогод идэвхитэй оролцдог бөгөөд хэд хэдэн сонгуулийг зохион байгуулсан гэж сангуудыг нь удаа дараа буруутгаж байсан аж. Тухайлбал 2004 онд Украинд “улбар шар хувьсгал”,2013 онд евромайданы эргэлтийг зохион байгуулахад өөрийнх нь мөнгө орсон гэдгийг тэр няцаадаггүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ