Өмнөд Солонгост цөмийн зэвсэг байрлуулахгүй

Ёнхап агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгос өөрийн оронд АНУ-ын цөмийн зэвсэг байрлуулах боломжийг авч хэлэлцээгүй байна.

“Бид АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулах талаар ер бодож байгаагүй” гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Иний засаг захиргааны нэгэн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Тус орны гол сөрөг нам болох "Солонгосын эрх чөлөөний нам" нь улсынхаа нутагт цөмийн зэвсэг байрлуулахыг зорьж буйгаа наймдугаар сарын 16-нд мэдэгдсэн юм.

Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй статусын тухай тунхаглалд хоёр Солонгос гарын үсэг зурсны дараа 1991 онд гаргасан АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахыг дахин зорихоор тус намаас сонгогдсон депутатууд тохиролцжээ. Умард Солонгосын цөмийн аюулыг багасгахын туд ингэх шаардлагатай гэж хууль тогтоогчид үзэж байгааг хэвлэлд дурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ