Трамп туслахууддаа сэтгэл дундуур байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн туслах, зөвлөх болон танхимын гишүүдийн ажилд сэтгэл дундуур байна. Энэ талаар “Вашингтон пост” сонинд түүний ойр байдаг шадар хүмүүсийн хэлснийг иш татан ингэж бичжээ.
Тухайлбал, Афганистанд америкийн цэрэг нэмж байрлуулах асуудлаар санал зөрснөөс болж төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон "хэл ам" татсан бололтой.
Мөн Куба, Катар улсын талаар баримтлаж буй бодлоготой холбогдуулан АНУ-ын дипломат бодлогын байгууллагын тэргүүний байр суурь Трампын дургүйг бас хүргэжээ.
Тиллерсон нэгдүгээр сарыг хүртэл албан тушаалдаа үлдэнэ гэдэгт ерөнхийлөгчийн хүрээллийнхэн эргэлзэж, төрийн департаментын тэргүүний албан тушаалаас эрт огцорч болох юм хэмээн ярьцгааж байгаа аж. Тиллерсоны хувьд хүмүүстэй ярилцахдаа огцрох хүсэлтэй байгаагаа хэлж байсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ