НАТО Оросыг "тогтоон барих" 39 арга боловсруулжээ

НАТО өөрийн гишүүн орнуудад нууц баримт бичиг илгээж, үүндээ Орос улс дунд болон ойрын тусгалын пуужин устгах тухай гэрээний болзлыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний хувилбаруудыг тоочсон талаар “Süddeutsche Zeitung” бичжээ.

“Хэрвээ тэгвэл...” гэсэн гарчигтай уг баримт бичигт Оросыг “тогтоон барих” боломжтой 39 аргыг дурдсан байна. Тухайлбал,цөмийн тогтоон барих стратегийг бэхжүүлж, түрүүлж илрүүлэх шинэ систем суурилуулан,шумбагч хөлөг онгоц эсэргүүцэх хамгаалалтыг чангатгахыг санал болгож байгаа аж.

Түүнчлэн баримт бичиг боловсруулагчид Европт В-2, В-52 нисэх онгоцуудыг илүү идэвхитэй ашиглахыг санал болгосон байна. Ингэхдээ Оростой хэлэлцээ хийж эхлэх шаардлагатай гэж баримт бичигчид үзэж байна. Түүнчилэн тэд дунд болон ойрын тусгалын пуужинг устгах тухай гэрээг АНУ цуцлахыг эсэргүүцэж байгаа аж.

Уг гэрээнээс болоод ОХУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авахыг дэмжихгүй байна гэж онцлон тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ