Серена Уильямс охинтой болжээ

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр дэлхийн шилдэг тамирчин Серена Уильямс ээж болжээ. Тэрээр Флорида мужын Уэсти-Палм-Бич хотын эмнэлэгт гурван килограмм гаруй жинтэй охин төрүүлсэн байна. Ээж, охин хоёрын бие сайн байгаа гэнэ.
Охины эцэг нь интернэт бизнесмэн Алексис Оганян бөгөөд теннисчин түүнтэй сүй тавьснаа өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр зарласныг хэвлэлд дурджээ.
Серена Уильямс 2018 онд талбайд эргэж гарахаар төлөвлөж байгаа аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ