“Samsung”-ийн дэд ерөнхийлөгч давж заалдана

“Samsung”-ийн өв залгамжлагч И Жэ Ён давж заалдах шатны шүүх хурлаа энэ сард эхлүүлэхээр болжээ. Харин БНСУ-ын прокурорууд таван жилийн ялыг ихэсгэж, анх төлөвлөж байсан 12 жилийн ялыг оногдуулахаар ажиллаж байгаа аж.

Прокуроруудын энэхүү үйл ажиллагааг улс төрчид болон "чеболь"-уудыг шүүмжлэгчид дэмжиж буйгаа мэдэгджээ. Тухайлбал, эрх баригч Ардчилсан намын гишүүн Пак Жу Мин БНСУ-ын олон иргэд бизнес эрхлэгчид болон улс төрчдийн дундах авлигын сүлжээг устгах хүсэлтэй байгааг мэдэгдсэн байна. Тиймээс И Жэ Ёнд оногдуулах ял шударга байх нь үүний эхлэл гэж онцолжээ.

“Samsung”-ийн өв залгамжлагч И Жэ Ёнд БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ болон түүний найз Чой Сун Силд авлига өгсөн хэргээр таван жилийн ял оноосон юм. Түүний хуульчид "Энэ мөнгө нь авлига биш харин улсынхаа соёлыг дэмжих зорилготой хандив байсан" гэж мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ