Ангела Меркель: Турк Европын Холбооны гишүүн болох боломжгүй

Германы канцлерь Ангела Меркель Турк улсыг Европын Холбооны гишүүн болох ямар ч боломжгүй гэж хэлжээ. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр болсон нэр дэвшигчдийн телевизийн мэтгэлцээний үеэр Меркель “Турк улс Европын Холбооны гишүүн болох боломжгүй гэдэг нь тодорхой” гэж хэлжээ. Түүнтэй мэтгэлцсэн Мартин Шульц хэрвээ канцлерь болвол Туркийг гишүүнээр элсүүлэх ажлыг зогсооно хэмээсэн байна.

Мөн Меркель “Үүнээс гадна би бусад түншүүдтэйгээ Туркийг элсүүлэхгүй байх тал дээр байр сууриа нэгтгэхийн төлөө ажиллана” гэж нэмж хэлсэн аж.

Мэтгэлцээний дараа үзэгчдээс авсан судалгаагаар Меркельд 33 хувь, Мартин Шульц 17 хувийн итгэл хүлээлгэсэн байна.

Өнгөрсөн онд гарсан төрийн эргэлт хийх оролдлогын дараа Эрдоганы бодлогыг Германы эрх баригчид Европын стандартад нийцэхгүй хэмээн үзэж, тус холбооны гишүүн болохыг эсэргүүцэх болсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ