Энэтхэгийн батлан хамгаалахын сайдаар эмэгтэй хүн томилогдов

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди есдүгээр сарын 4-нд Батлан хамгаалахын сайдаар Нирмала Ситараманыг томилжээ. Түүний хувьд Энэтхэгийн батлан хамгаалах яамыг удирдах анхны эмэгтэй хүн болж байна. Тус улсын Засгийн газарт түүнээс гадна таван эмэгтэй сайд багтдаг аж.

Энэтхэг нь Хятад болон Пакистан улстай хилийн маргаантай буй. Хятад улс нь Гималайн нурууны бүс дэх стратегийн ач холбогдолтой бүсэд хоёр улсын хилийн цэргүүдийн хооронд олон сар үргэлжилсэн зөрчлийг зогсоохоор зөвшөөрсөн байна.

Өнгөрсөн наймдугаар сард 10 хүн амь үрэгдсэн галт тэрэгний осолд хариуцлага хүлээн төмөр замын сайд огцрох өргөдлөө өгснийг Нарендра Моди хүлээн авчээ. Нарендра Моди 2014 онд Энэтхэгийн ерөнхий сайдаар сонгогдсоноос хойш анх удаа их сэлгээ хийж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ