В.Путин: Дипломат аргаар хэлэлцэх нь хамгийн зөв арга зам

АНУ Хойд Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барихаа мэдэгдсэн билээ.
Хятадын Сямэнь хотноо болсон БРИКС буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ-ын удирдагчдын уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Умард Солонгосын эсрэг цэргийнажиллагаа явуулах нь дэлхий нийтийг цочирдуулна. Дипломат аргаар яриа хэлэлцээр хийх нь л асуудлыг шийдвэрлэх цорын ганц зөв арга зам.
Тэдний эсрэг хатуу хориг арга хэмжээ авсанаар Пхеньяны олон сая энгийн иргэдийг зовлонд унагаана. Тиймээс хориг арга хэмжээ авахаа зогсоож, холбогдох бүх орнууд яриа хэлэлцээр хийх хэрэгтэй” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ