АНУ холбоотнуудаа зэвсэглэнэ

Умард Солонгосын дайралттай холбоотойгоор АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбоотнуудаа зэвсэглэхээр шийджээ.

Тухайлбал, Трамп өчигдөр өөрийн твиттер хуудсандаа “Өмнөд Солонгос, Япон улсуудыг орчин үеийн зэвсэг техникээр хангаж, нэмэгдүүлнэ” гэж бичжээ.

Тус улсууд нь АНУ-тай батлан хамгаалах салбарт харилцан туслалцах онцгой гэрээтэй байдаг юм.

Мөн тэрээр Умард Солонгосын цөмийн зэвсгийн хүчин чадал нэмэгдэж буйгаас бодлогоо өөрчлөхөд хүрсэн байна. Тухайлбал, даваа гарагт Трамп Өмнөд Солонгосын армийн эзэмшдэг пуужингийн цэнэгт хошууны жинд тавьдаг хязгаарыг цуцлахаар болсон. Урьд нь тэд 500 кг­-аас илүү жинтэй хошуу хэрэглэх хориотой байсан аж.

Үүнтэй холбоотойгоор THAAD пуужингаас хамгаалах системийн тоог нь нэмэгдүүлэхээр тохиролцсон юм. Япон улс ч маөн Өмнөд Солонгостой адил THAAD системийг нутаг дэвсгэртээ суурилуулах талаар ярьж эхэлсэн байна.

Умард Солонгос сүүлд баллистик пуужин туршихдаа Японы Хоккайдо арлын дээгүүр харвасан бол, Гуамын аралд байрлах АНУ-ын цэргийн баазад цохилт өгөхдөө Японы өмнөд нутаг дээгүүр харвахаар төлөвлөж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ