Ирма далайн шуурга АНУ-г чиглэжээ

Карибын тэнгис болон АНУ-ын Флоридагийн баруун эргийг Ирма нэртэй далайн хүчит шуурга чиглэжээ. Ийнхүү шуурганы аюулаас сэрэмжлэн Карибын тэнгисийн арлуудаас жуулчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж байна. Өнгөрсөн сарын сүүлээр Харви далайн шуурга Техас, Луйзиана муж улсыг дайрч, 42 хүний амийг авч одсон юм.
Ирма далайн шуурга тавдугаар түвшин буюу хамгийн хүчтэй хэмжээнд хүрснийг АНУ-ын албаныхан анхааруулжээ. Түүнчлэн далайн шуурганы улмаас их хэмжээний бороо орж, үерийн гамшиг нүүрлэх аюул учирсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Флоридад онц байдал зарласан бөгөөд Пуэрто-Рико, Виржин арлуудад холбооны сангаас тусламж үзүүлэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ