Умард Солонгосын эсрэг шинэ хоригийг танилцуулжээ

АНУ Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах төслийг боловсруулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ. Хоригт Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны гадаад дахь хөрөнгийг царцаах, аяллын хориг тавих, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхийг зогсоох зэрэг багтсан байна.
Аюулгүйн зөвлөлийн уулзалтын үеэр АНУ-ын төлөөлөгч Никки Халей “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Умард Солонгосын эсрэг хоригийг бага, багаар чангатгасаар ирсэн ч Пхеньяны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоож чадаагүй байна. Одоо хангалттай. Бид илүү хүчтэй арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.
Уг шинэ хоригийн тогтоолын төслийг АНУ ирэх даваа гаригт хэлэлцүүлэх хүсэлтэй байгаа аж.
Умард Солонгос энэ долоо хоногийн эхээр зургаа дахь удаагийн туршилтаар устөрөгчийн тэсрэх бөмбөгийг Японы хүн ам шигүү суурьшсан хойд хэсгийн дээгүүр пуужин харваж, олныг цочроосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ