Ирма далайн шуурга Барбуда арлыг “сүйтгэжээ”

Ирма нэртэй далайн шуурга Карибын тэнгисийн хойд хэсгээс эхлэн замдаа таарсан бүхнийг сүйтгэж байна. Далайн шуурга урьд шөнө Барбуда арлыг “сүйтгэжээ”. Тус арал нь 1800 орчим оршин суугчтай бөгөөд байшин барилгын 90 орчим хувь нь сүйдэж, нэг хүн амь үрэгджээ.
Түүнчлэн Францын арлуудад хоёр хүн амь үрэгдэж, хоёр хүн гэмтэж бэртсэн байна. Францын дотоод хэргийн сайдын мэдээлснээр 75 мянган оршин суугчтай арлын байгалийн гамшигт тэсвэртэй гэж үнэлэгдсэн барилгууд далайн шуурганы хүчийг тэсвэрлээгүй байна.
Ирма далайн шуурга тавдугаар түвшин буюу хамгийн хүчтэй шуурганы хэмжээнд хүрснийг АНУ-ын албаныхан анхааруулсан. Түүнчлэн далайн шуурганы улмаас их хэмжээний бороо орж, үерийн гамшиг нүүрлэх аюул учирч байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ