Умард Солонгосын элчин сайдыг "хөөжээ"

Мексикийн эрх баригчид Умард Солонгосын элчин сайдыг 72 цагийн дотор тус улсаас гарахыг тушаажээ. Учир нь Пхеньян зургаа дахь удаагийн цөмийн туршилтаас үүдэн Умард Солонгосын элчин сайд Ким Хён Гилийг “хөөсөн” байна.
Мексик улс Пхеньяны цөмийн үйл ажиллагааг олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой аюул учруулж, бүс нутгийн зөрчлийг нэмэгдүүлж байгаад буруутгажээ. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон улсыг Умард Солонгостой дипломат болон эдийн засгийн харилцаагаа таслахыг уриалсан юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл АНУ-ын боловсруулсан Умард Солонгосын эсрэг шинэ хоригийн тогтоолын төслийгесдүгээр сарын 11-нд хэлэлцэх юм. Шинэ хоригт Ким Чен Уны гадаад дахь хөрөнгийг царцаах, Пхеньян руу газрын тос нийлүүлэхийг хязгаарлах зэрэг багтсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ