Төрийн тэргүүнүүд оюутнуудад бортгон сав бүхий илгээлт өглөө

ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумд оролцсон Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Алс Дорнодын холбооны их сургуулийн ирээдүй үеийн оюутнуудад бортгон сав бүхий илгээлтийг тус сургуулийн төлөөлөлд гардуулан өгөх ёслол боллоо.
Алс Дорнодын холбооны их сургууль жүдо бөхийн ордонтой болж буйд зориулан энэ үйл явдал болсон юм. Дээд зэрэглэлийн жудочдыг бэлтгэх олон улсын энэхүү төвийг тус сургуулийн оюутны хотхонд байгуулж байгаа аж.
Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд жүдогийн ордны барилгын ажлыг ийнхүү ёслол төгөлдөр эхлүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ