"Mercedes" компани шинэ загвараа танилцуулна

Есдүгээр сарын дундуур зохион байгуулагдах Франкфуртын авто шоуны үеэр "Mercedes" компани "AMG Project One" загвараа танилцуулна гэж мэдэгдлээ.
“Formula 1”-ийн хосолмол хөдөлгүүрээр тоноглогдсон хоёр суудал бүхий энэхүү автомашин нь 1000 морины хүчтэй төдийгүй дээд хурд нь 349 км/цаг байх аж. “AMG Project One” загвар нь “Mclaren P1”, “Ferrari”-ийн “Laferrari” болон “Aston Martin”-ийн “Valkyrie” загваруудтай өрсөлдөнө гэж тус компани мэдэгдсэн байна.
Түүнчлэн “Daimler” компани “Mercedes EQ” цахилгаан автомашины консепт загвараа танилцуулах аж. Тус компани “Mercedes X-Class” пик-ап, “Mercedes G-Class”, “Smart Vision EQ” зэрэг цахилгаан автомашины ирээдүйг тодорхойлох хэд хэдэн загвараа Франкфуртын авто шоунд оролцуулахаар төлөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ