Мексикт хүчтэй газар хөдлөлт болж 58 хүн амиа алджээ

Мексикийн өмнөд хэсэгт баасан гарагт 8.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 58 хүн амиа алджээ.

Газар хөдлөлтийн төв цэг нь Гватемалын хилээс холгүй оршдог Пихихяпан хотоос баруун урагш 123 км зайтай, 33 км газрын гүнд байжээ.

Тэдний хэмжилтээр 8.2 магнитуд хүрсэн нь сүүлийн 100 жилд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байгаа аж. Мексикт одоо орон даяар онц байдал тогтоогоод байна. Ерөнхийлөгч Пена Ниетогийн хэлснээр Мексикийн 120 сая иргэний 50 сая нь газар хөдлөлтийг мэдэрсэн бол хөрш зэргэлдээх Гватемал улсад мөн хүчтэй мэдрэгджээ.

Газар хөдлөлтийн дараа далайн усанд 1 метр өндөртэй давалгаа үүссэн нь цунами үүсгэх эрсдлийг бий болгож байна. Албаныхан 11 муж, түүний дотор Мехико хотын сургуулиудыг хааж, байранд нь эвдрэл, цуурлын хэмжилт хийлгэхээр болжээ.

Мексик улс дэлхийн таван тектоник хавтангийн уулзвар дээр оршдог тул газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй нутагт тооцогддог аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ