Миами хот усанд автжээ

Ирма далайн шуурга ням гарагт АНУ-ын Флорида мужид хүрчээ. Карибын тэнгисийн арлуудыг дайрахдаа 22 хүний амийг хөнөөж, эдийн засгийн үлэмж хохирол учруулсан Ирма dямба гарагт Кубын хойд эргийг дайрч өнгөрсөн байна.

Флоридад учирсан хохирлын талаар мэдээлэл одоогоор албан ёсоор гараагүй, зөвхөн иргэдийн сошиал сүлжээнд оруулж буй дүрс бичлэгээс нөхцөл байдлыг харж болж байгаа аж.

Түүнчлэн Миами хот усанд автсан байна. Тухайлбал, санхүүгийн Брикел дүүрэг үерт хэрхэн автаад буйгбичлэгээр харуулсан байна. Брикел бол JP Morgan, Santander Bank, Wells Fargo зэрэг санхүүгийн оффис байрладаг, Four Seasons Miami, JW Marriott зэрэг тансаг зочид буудлууд, дээд зэрэглэлийн орон сууцнууд оршдог дүүрэг юм.

Ирма далайн шуурга оргил үедээ тавдугаар ангилалд буюу хамгийн хүчтэйд тооцогддог бөгөөд ням гарагийн орой гуравдугаар түвшин болж буурсан байна. Гэхдээ энэ нь аюултай хэвээр бөгөөд цаашдаа эрчим нь нэмэгдэж болзошгүйг албаныхан анхааруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ