Ким Чен Ун: АНУ-ын эсрэг хатуу арга хэмжээ авна

НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг шинэ хоригийн тогтоолыг баталсан тохиолдолд АНУ-ын эсрэг хатуу арга хэмжээ авахад бэлэн гэж Умард Солонгосын Гадаад харилцааны яамнаас мэдэгджээ.

"АНУ-ын түүхэнд хэзээ ч амсаж байгаагүй хамгийн ноцтой хохирол, зовлон шаналалыг учруулах болно” гэж Умардын ГХЯ-аас мэдээлсэн байна.

НҮБ-ын аюулгүйн зөвлөл наймдугаар сард БНАСАУ-ын эсрэг шинэ хоригийн тогтоолыг сайшаасны дараа Умард Солонгос арми ашигласан арга хэмжээг авахаа мэдэгдэж байсан.

АНУ Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээний тухай тогтоолын төслийг өнөөдөр буюу есдүгээр сарын 11-нд тус зөвлөлд оруулах гэж байгаа аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ