Крымийг Украинд шилжүүлсэн учрыг тайлбарлажээ

ЗСБНХУ-ыг тэргүүлж байсан Никита Хрущевын хүү Сергей Хрущев Крымыг ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнээс ЗСБН Украин Улсад хэрхэн шилжүүлсэн тухай ярьжээ.

Тэрээр “Газрын зураг харвал Крым нь Украинтай залгаа оршдог бөгөөд тэндхийн эдийн засгийг хөгжүүлж ашиглагдахгүй байгаа сувгийг барьж эхлэхэд нэг хуулийн этгээдийн харъяанд байх нь дээр гэж үзсэнээр Украинд шилжүүлсэн юм” гэж хэлжээ.

Ийнхүү шийдвэрлэхэд Украины улс төр, намын дээд бүлгийнхэнд тал засах хүсэл байгаагүй. Мөн Украины хүнд сурталтнуудад долигонож, тэдэнд “бэлэг” барих санаархал ч байгаагүй. Энэ нь бүтцийн зөв шийдэл байсан” гэж Сергей Хрущев одоог хүртэл үздэг байна.

Дайны дараа Крым балгас болж, сэргээн босгох ажил удааширч байсангэх мэт яриа нь огт худал юм. Жишээ нь 1952 онд тус хойгийн аж үйлдвэрлэлийн хэмжээ дайны өмнөх үзүүлэлтээс үлэмжхэн давж, хөдөө аж ахуй ч хурдацтайгаархөгжиж байжээ.

1954 оны хоёрдугаар сарын 19-нд ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчид “Крым мужийг ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнээс ЗСБН Украин Улсын бүрэлдэхүүнд шилжүүлэх тухай” зарлиг гаргасан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ