НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг хоригийг баталжээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын эсрэг дахин хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг баталжээ. Энэ шийдвэрийг Аюулгүйн Зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр гаргасан байна.
Баримт бичгээс үзвэл БНАСАУ-д нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд хязгаарлалт тавих ажээ. Умард Солонгост түүхий нефть нийлүүлэхэд хязгаар тогтоож байгаа бөгөөд энэ хэмжээ нь өнгөрсөн 12 сарын үзүүлэлтээс давах ёсгүй юм. Түүнчлэн БНАСАУ гаднаас шингэрүүлсэн хий худалдан авч чадахгүй болж байгаа бөгөөд нэхмэлийн бүтээгдэхүүн худалдах боломжгүй аж.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зургаан талт хэлэлцээрийг дэмжихэд бэлэн байгаа бөгөөд хэлэлцээрийг сэргээхийг уриалж байгааг тогтоолд тэмдэглэсэн байна. “Яриа хэлцэл хийх замаар асуудлыг эв зүйгээр, бүхэлд нь шийдвэрлэх нь зөв" гэсэн улс орнуудын хүч чармайлтад Аюулгүйн Зөвлөл баяр хүргээд, үүндээ тодорхой санаачлагадурдаагүй байна.
НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг шинэ хоригийн тогтоолыг баталсан тохиолдолд АНУ-ын эсрэг хатуу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа Умард Солонгосын гадаад харилцааны яам мэдэгдсэн билээ.
"АНУ-ын түүхэнд хэзээ ч амсаж байгаагүй хамгийн ноцтой хохирол, зовлон шаналалыг учруулах болно” гэж Умардын ГХЯ мэдээлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ