Маш хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмөрнө

Сүүлийн 20 жилд тохиож байгаагүй соронзон шуурга Дэлхийг нөмөрч байна. Энэхүү шуурга хоёр өдөр үргэлжлэх бөгөөд наран дээр хүчтэй тэсрэлт болсноор манай гарагт соронзон шуурга ирж байгаа аж. Нарны ийм идэвхжил нь тойрог замд яваа сансрын аппаратуудад маш аюултай бөгөөд хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг юм.
Тухайлбал, цацраг идэвхит плазм нь хүний биеийн зөөлөн эдийн бүтцэд хөнөөлтэй. Дэлхийн соронзон мандлын өөрчлөлт нь бүх бие махбодийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг юм. Ингэснээр толгой өвдөж, артерийн даралт ихсэх бөгөөд сэтгэл санаа ч хямарч болдог.
Соронзон шуурганы цохилтод бие махбодь тэр чигтээ ялангуяа судас, толгой, зүрх, хөл, мэдрэлийн систем өртдөг байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд бас эрсдэлтэй бөгөөд плазмын урсгал нь ДНК-д нөлөөлж,эсийн бүтцийг алдагдуулдаг байна. Мөн хорт хавдар ч үүсгэж мэднэ.
Мөн нарны шуурга нь зүрхний шигдээс, харвалтын тоог эрс ихэсгэж болно гэж эмч нар үздэг.Энэ нь зөвхөнөндөр настай хүмүүст хамаатай биш бөгөөд нойр муудаж, зүрхний хэм алдагддаг аж.
Наран дээр болсон дөрвөн тэсрэлтийн хүчин чадал нь асар их юм. Энэ нь хүний санаанд багтахааргүй аж.Электрон, протоны хэт халуун плазм дэлхийг нөмөрдөг бөгөөд бодисын багцаалсан масс нь 10 тэрбум тонн. Энэ нь тротилын эквивалентаар 160 тэрбум орчим мегатонн. Харьцуулах үүднээс дурдахад, уг хүчин чадал ньдэлхийн цахилгаан эрчим хүчний нэг сая жилийн хэрэглээтэй тэнцүү юм.
Цаг агаарын өөрчлөлтөд хэт мэдрэмтгий хүмүүсийг машин барьж явахгүй байх, эмчид хандахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Гэхдээ хүмүүсийн олонхи нь ажлаа хийх үедээ соронзон шуурганы нөлөөг анзаардаггүй гэнэ. Харин дэлхийн оршин суугчдын 10 хувь нь л соронзон шуурганы нөлөөнд өртөмтгий байдаг аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ