БНАСАУ шинэ хоригийг "тоосонгүй"

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэ хориг арга хэмжээг БНАСАУ огт тоосонгүй. Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн сайтад нийтлэгдсэнээр “Бидний пуужин харвасныг олон улсын хамтын нөхөрлөл, аюулгүй байдалд учруулж буй аюул занал хэмээн тодорхойлсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг БНАСАУ хууль бус хэмээн үзэж байна.

Энэхүү баримт бичгээр биднийг өөрсдийгөө хамгаалах эрхгүй болгох гэж байна. Улмаар бид бүрэн эрхт байдал, оршин тогтнох эрхээ хангахын тулд БНАСАУ-ын хүчин чадлыг зузаатгах хүчирхэг зэвсгийг түргэн бий болгох хэрэгтэйг харуулж байна” гэж тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ