ҮЙЛ ЯВДАЛ: “Хүүхдийн харааг хамгаалах өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ


Шангри Ла зочид буудалд
08:30 цагт Монголын банкны холбоо (МБХ), Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2017” арга хэмжээний нээлт болно.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд
09:00 цагт “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлэг болно.
Корпорайт конвеншн центрийн Улаанбаатар танхимд
09:00 цагт “Нийгмийн даатгалын шинэчлэл-өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын форум болно.
Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн Эрдмийн ордонд
10:00 цагтҮндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар эрдэмтэд хуралдана.
ХЗДХЯ-ны 305 тоотод
10:00 цагт ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт МУ-д ажлын айлчлал хийж буй БНСУ-ын Хууль тогтоомжийн сайд Ким Ое Сукийг хүлээн авч уулзана.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт “Хүүхдийн харааг хамгаалах өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт “Mongolian bike” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо “Чингис хаан” Азийн унадаг дугуйн наадмыг 2017 оны есдүгээр сарын 16-нд зохион байгуулна. Гадаадаас 50, Монголоос 250 дугуйчин оролцох уг аяллын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал хийнэ.
БСШУСЯ-ны 401 тоотод
11:00 цагт БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ОУ-ын олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдтэй уулзана.
14:00 цагт БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ДАШТ-д амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзана.
Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын тайлбайд
11:20 цагт Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд 800 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэн эх орондоо ирээд байна. Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон медаль гадуулах ёслолын ажиллагаа болно.
Төрийн ордонд
12:40 цагт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон НҮБ-ын Байгаль орчны гүйцэтгэх захирал Эрик Солхейм нар хэвлэлийн хурал хийнэ.
Гадаад Хэргийн Яамны “Зөвшилцөл” танхимд
14:00 цагт “Зүүн хойд Азийн орнуудийн эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
АТГ-ын урд
14:00 цагт Гэр бүлийн долоон хүний амь нас газар дээрээ эрсэдсэн зам тээврийн харамсалтай хэрэг гарсан. Хохирогч эмэгтэй өнгөрсөн нэг жилийн хугацаанд хууль, хяналтын байгууллагын үүдийг сахисан ч хэргийг шийдэх явцад эргэлзээ төрүүлсэн олон асуудал үүсээд байгаа ажээ. Тэрээр уг хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагч, прокурор гэхчлэн хууль хяналтынхан ашиг сонирхолын зөрчилд автсан талаар АТГ-т хандаж сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
Монголын Хүүхдийн Ордонд
14:00 цагт Ангийн дарга нарын тулгамдсан асуудалыг шийдвэрлэх зорилгоор Ангийн дарга-2018 чуулга уулзалт болно.
Хан-Уул дүүргийн 3-р хороо Эрчим хүчний гудамжинд
14:00 цагт Хан-Уул дүүрэг Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбосон зам, гүүрийн ажил дуусч, “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслөөс шинэ гудамжны нээлтээ замын цэвэрлэгээ хийж өнгөрүүлэх юм.
МУБИС-ийн Б байрны 3давхарт 311 Урлагийн зааланд
14:00 цагт МУБИС-ийн БТС-ийн төгсөх ангийн оюутнууд МУГТ Дэлхийн аварга Д.Сумьяа, МУГТ Дэлхийн аварга П.Орхон, МУГТ Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлэх ёслол болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ