Тэргүүний залуу сэтгүүлчээр Ч.Мөнхзул шалгарчээ

Монголын залуучуудын холбоо өнгөрсөн жилээс эхлэн Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” уралдаанд бүтээлээ ирүүлж, залуучуудынхаа дуу хоолойг олон нийтэд хүргэх, идэвх оролцоог нь нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа хамгийн залуу сэтгүүлчийг “Тэргүүний залуу сэтгүүлч” цол тэмдгээр шагнадаг болсон. Энэ жилийн хамгийн залуу тэргүүний сэтгүүлчээр Монголын үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонины Экологи, олон улсын мэдээллийн албаны дарга Ч.Мөнхзул шалгарчээ. Шагналыг МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй гардуулан өгсөн юм.

Ч.Мөнхзул нь 2012 онд МУИС-ийг Утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн. 2012 оноос “Өнөөдөр” сонины нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2015 оноос Экологи, олон улсын мэдээллийн албаны сэтгүүлч, 2016 оноос тус албаны даргаар ажиллаж байна. Түүний хувьд энэ жил анх удаа сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” уралдаан бүтээлээ явуулсан байна.

2016 оны “Тэргүүний залуу сэтгүүлч” цол тэмдгээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Л.Ганчимэг шалгарч байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ