Ослын үеэр цагдаа дуудах шаардлагагүй гэв

ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Иргэддээ мэдээлэл хүргэхэд жолооч зам тээврийн осолд холбогдоод иргэний маргаан гараагүй тохиолдолд заавал цагдаа шаардлагагүй. Даатгал ирээд даатгалаа олгох үүрэгтэй. Олгохгүй цагдаагийн тодорхойлолт нэхээд байгаа даатгалыг санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахуулж болно.

Иргэний маргаан гарсан тохиолдолд цагдаагийн үйлчилгээг авч МУЗХАБТХууль, дүрэм зөрсөн нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тогтоогдвол зөрчлийн хуулиар арга хэмжээ авч оноо хасагдах болно” гэж мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, ослын үеэр цагдаа дуудаж, оноогоо хасуулах, давхар торгууль төлөх шаардлагагүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ