Ч.Цэнгэлмаа: 3-5 насны хүүхдийн харааг жил бүр шалгуулах хэрэгтэй

Энэ сарын 16-ны 11:00 цагт “Хүүхдүүдээ нүдээ хамгаалцгаая” өдөрлөг ЭХЭМҮТ-дболох гэж байна. Өдөрлөгийг зохион байгуулж буй эмч нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 338 сумдыг хамруулан сургуулийн өмнөх нас (3-5)-ны хүүхдийн нүдний харааг жил бүр шалгаж, нүдний эмгэгийг эрт илрүүлснээр хүүхдийн нүдний болор цайх өвчин, хорт хавдар, зовхины эмгэг зэрэг өвчнөөс сэргийлэх боломжтой юм.

Иймд жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гараг бүр өдөрлөгийг зохион байгуулж, 3-5 насны хүүхдийн харааг шалгах, эцэг эх, хөдөө орон нутгийн эмч, цэцэрлэг, ЕБС-ын багш эмч нартурьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгөх зорилготой ажиллаж байна.

Тухайлбал, бага насны хүүхэд гар утас, компьютер урт хугацаанд харснаар хараанд муугаар нөлөөлөх, нүдний эмгэгийн эхлэл болж байгаа юм" гэж ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Цэнгэлмаа онцоллоо.

Монголын нүд судлалын эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Ч.Чимгээ "2016 оны есдүгээр capын 5-ны өдөр “Хүүхдийн харааг хамгаалах нь нийгмийн чухал асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт ЭМЯ, БСШУЯ, НЭМГ, ЭХЭМҮТ, Монголын хүүхдийн нүд судлал ба хялрын нийгэмлэг, МНЭН, АШУҮИС, ОРБИС олон улсын байгууллага, Япон улсын ЭСЯ, АМДА олон улсынбайгууллагуудын төлөөлөл, нүдний эмч, хараазүйн газрын ажилчид оролцсон.

Монгол, Япон улсын нүдний эмч нар Монголд бага насны хүүхдийн харааны гажгаас үүдэлтэй мохос хараа (сул хараа) нь олон улсын дунджаас 1.5 дахин их байгааг харааны нарийн судалгаанд тулгуурлан тогтоожээ. Бид 3-5 насны хүүхдийн харааг шалгаж эмгэгийг эрт илрүүлэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна" гэв.

Хүүхдийн нүд судлал ба хялрын нийгэмлэгийн тэргүүн, НМЗТ-ийн зөвлөх эмч М.Алтанхүү "Дэлхийн улс орнуудад жил бүр ойролцоогоор 500,000 гаруй хүүхэд сохорч байгаа нь анагаах ухааны төдийгүй нийгмийн эрүүл мэндийн салбарт хурцаар тавигдаж байгаа асуудлын нэг болоод байна.Монгол Улсад хийгдсэн судалгаагаар (2002 он) хүүхдийн сохролын тархалт 1,000 хүүхэд тутамд0.19 хувьтай тохиолдож байна. Болорийн эмгэг нь Азийн бусад орнуудын түвшинд 100,000 хүүхдийн 5-6 хувьд илэрч байна." гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ