Хатгалгааны эсрэг вакцин хийж байна


Хүйтэн сэрүүний улирал ирж буйтай холбогдуулан уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдэд хийж байна.
Вакцины эхний тунг хоёр сартай хүүхдэд, хоёр дахь тунг дөрвөн сартайд, гурав дахь тунг есөн сартайд хийх бөгөөд вакцинд хамрагдсанаар тухайн өвчний 90-ээс дээш хувийн дархлаа тогтох юм байна. Вакцин нь 4-5 жилийн хугацаанд үйлчилгээ үзүүлэх заалттай юм. Харин2020 он гэхэд нийслэлийн бүх дүүргийн хүүхдүүдэд хийхээр төлөвлөж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ