Хөвсгөл аймагт гарсан түймрийг цурманд оруулжээ


Энэ сарын 13-нд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ренчинжугнай багийн “Устын ам” гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 35 километрт гарсан ой хээрийн түймрийг хоёр хоногийн дараа цурманд оруулжээ.
Тус газар Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 70 иргэн, нийт 81 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэр гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд урьдчилсан дүнгээр 12 га орчим газар түймэрт өртжээ.
Гал түймрийг бүрэн унтраахаар Цэцэрлэг сумын удирдлагууд, орон нутгийн иргэд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 27-р ангийн 11 албан хаагч ажиллаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ