“Аз жаргалтай гудамж” бүтээлч аяныг эхлүүллээ

Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 2015 онд 54, 2016 онд 50 энэ оны эхний найман сарын байдлаар 47 хүүхдийн амь нас хохирч, 129 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна. Хүүхэд амь насаа алдсан тохиолдлын 85 хувийг орон нутгийн замд, нийслэл хотод ослын улмаас гэмтсэн хүүхдийн 64,3 хувийг эзэлсэн судалгаа байна.

Хүүхэд өртсөн зам тээврийн ослыг судлан үзэхэд тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ, хорооллын дотор болон хашаандаа тоглож байх үедээ, гэрээс сургууль, сургуулиас гэр хүрэх замдаа томчуудын буруутай үйлдлээс үүдэн зам тээврийн осолд өртсөн байна. Хүүхдийг замын хөдөлгөөнд оролцох үед нь харгалзах хүнгүй оролцуулдаг, зорчигч хэлбэрээр тээвэрлэж явахдаа хамгаалах хэрэгсэл, зориулалтын суудал хэрэглэдэггүй зэрэг буруу дадал зуршлыг өөрчлөх цаг нэгэнт гэдэг нь дээрх судалгаанаас харагдаж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ асуудлыг гол сэдвээ болгож, яриа хэлэлцүүлэг өргүүлж, сурвалжлага мэдээллийг байнга бэлтгэж буй хэдий ч байгууллага, иргэд хамт олныг хамруулсан бүтээлч ажил буюу зам тээврийн ослоос хүүхдийг урьдчилан сэргийлэхэд бодит шийдэл үгүйлэгдэж байна. Иймд МҮОНР-ийн Хүүхэд Залуучуудын Редакци санаачлан, Замын цагдаагийн албатай хамтарч “Аз жаргалтай гудамж” бүтээлч аяныг есдүгээр сараас 12 дугаар сарыг дуустал үргэлжлүүлэх уриалга гаргажээ.

Аяны хүрээнд байгууллага, хамт олон, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн нөөц боломж санаачлагаар зам тээврийн ослыг бууруулах, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах үүднээс гудамж талбай, сургууль цэцэрлэгийн орчин, хүүхдийн аюулгүй байдлын төлөө шинийг санаачлан өөрсдийн бодит үйл ажиллагаагаараа хамтран ажиллах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ